Улаанхуарангийн өргөтгөл
Баянзүрх дүүргийн 17, 23-р хороодын нутаг дэвсгэр, Улаанхуарангийн эцсийн уулзвараас Хуучин Улиастайн зам хүртэлх 4 км замыг иж бүрэн гудамж болгон шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байна. Уг шинээр төлөвлөж буй авто зам нь Улаанбаатар хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөөг хотын зүүн тал руу өргөтгөн авто замын сүлжээний нягтралыг нэмэгдүүлэх бөгөөд хотын төвөөс алслагдсан гэр хорооллын суурьшлын бүсүүд (Гачуурт, Хужирбулан, Улиастай гэх мэт)-ийг хотын төвтэй холбох, тухайн бүсүүдэд авто замын хүртээмжийг нэмэгдүүлснээр авто замын түгжрэлийг бууруулах ач холбогдол бүхий авто зам юм.
Уг замын нарийвчилсан зургийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.