Итгэлцлийн сан

Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрэлт хэрэгцээний транзит үйлчилгээ”

Манай улсын хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар (УБ) хот хотжилтын улмаас өсөн нэмэгдэж буй хотын тээврийн хэрэгцээг хангахад хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байна. Замын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын улмаас нас баралт, гэмтлийн тоо нэмэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээний хангалтгүй байдал, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт өртөмтгий байгаа байдал зэрэг нь хотын амьдрах чадварт сөргөөр нөлөөлж, эмзэг бүлгийн болон орлого багатай хүн амыг харьцангуй ихээр хохироож байна. Нийслэлийн тээврийн салбарт тулгараад байгаа бэрхшээлүүд нь зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гадна үр ашигтай үйлчилгээ үзүүлэх шинэлэг шийдлүүдийг шаарддаг. Үүний үндсэн дээр энэхүү буцалтгүй тусламж нь УБ хотын захын бага орлоготой иргэдийн амьдрах чадварыг сайжруулах нийтийн тээврийн үйлчилгээний шийдлийн аналитик үндсийг тавих зорилготой юм. 

Тодруулбал, энэхүү буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотод анх удаагаа “Mobility as a Service” (MaaS) концепцид суурилсан “Эрэлт хэрэгцээний транзит үйлчилгээний (ODTS)” загвар, хөгжлийг дэмжих юм. MaaS-ийн үзэл баримтлал нь нэгдсэн, олон загварт, технологид суурилсан хөдөлгөөнт үйлчилгээнд оршдог. Нийтийн тээврийн салбарыг MaaS үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлэх, зохион байгуулах, ODTS-ийг нэвтрүүлэхийн тулд олон тооны бодлого, үйл явц, технологийн оролцоо шаардлагатай болно.

Улаанбаатар хотын тогтвортой тээврийн ухаалаг тээврийн систем‎

УБ хотын өсөн нэмэгдэж буй авто зам, тээврийн сорилтуудыг шийдвэрлэх ухаалаг шийдлүүдийн салшгүй нэг хэсэг нь Тээврийн Ухаалаг Систем (ТУС) юм. УБ хотын авто зам, тээврийн олон талт асуудалд дордсоор байгаа түгжрэл, нэмэгдсээр байгаа зам тээврийн осол, муудсаар байгаа дэд бүтцийн чанар болон тээврийн үйлчилгээний бууралт орно. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас (НЗДТГ) сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр талт болон олон талт түншлэлээр дамжуулан эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд тоо томшгүй олон арга хэмжээг санхүүжүүлсэн. Гэхдээ, эдгээр авто замын хөдөлгөөний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааны нөлөө нь илүү сайн уялдаа холбоо, тогтвортой байдлын асуудлаас шалтгаалан хязгаарлагдмал байсан. УБ хотын ТУС-ийн нэгдсэн төлөвлөлт ба хэрэгжилт нь одоо байгаа авто зам, тээврийн дэд бүтцийг илүү үр ашигтай ашиглах, өгөгдөлд суурилсан төлөвлөлт, менежментэд илүү төвлөрөх, УБ хотын иргэдийн хүртээмж, хөдөлгөөнийг сайжруулах боломжийг олгоно. Энэхүү Оношилгоо Судалгаа ба Хэрэгцээний Үнэлгээ тайлан нь Улаанбаатар (УБ) хотыг тогтвортой, уян хатан, ирээдүйтэй, бутархай бус нэгдсэн байдлаар ТУС-ээ хөгжүүлэх, шинэчлэх ажлыг төлөвлөхөд туслах удирдамж, тогтолцоог бүрдүүлсэн. Энэхүү тайлан нь НЗДТГ-ыг олон улсын түншүүдтэй хамтран ажиллахад суурь болох ба: (1) одоо байгаа ТУС-ийг хэрхэн хамгийн сайн нь болгох; (2) ямар тоног төхөөрөмжийг устгах, дахин байрлуулах; (3) ямар тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих; болон (4) ямар системүүд хоорондоо уялдаатай ба/эсвэл нэгдмэл байх хэрэгтэй, үе шаттайгаар шинэчлэх шаардлагатай эсвэл томоохон худалдан авалт шаардлагатайг тодорхойлоход тусална.

Улаанбаатарын ухаалаг тээврийн системд ухаалаг хотуудын оролцоог дэмжих

Даян дэлхийн Ухаалаг Хот Түншлэл (ДДУХТ) хөтөлбөр нь тогтвортой хотыг байгуулахад туслах ухаалаг хотын шилдэг туршлага, шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хот байгуулах хөрөнгө оруулалтын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг сайжруулахад Дэлхийн Банкны төслийн баг, үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлдэг. 2018 онд Дэлхийн банк нь Солонгос улсын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамтай хамтран ДДУХТ-ийг санаачилсан.

ДДУХТ нь өөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар (УБ) хотод Тээврийн Ухаалаг Системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь 2021 оны 6-р сард[1] батлагдсан Дэлхийн Банкны Улаанбаатар хотын Тогтвортой Авто зам, тээвэр (УБТАТ) төслийн нэг хэсэг юм. УБТАТ төсөл нь УБ хотод тогтвортой авто зам, тээврийн тогтолцоог цогцоор нь бий болгохыг зорьж байгаа бөгөөд хотын авто замын хөдөлгөөний менежмент болон ТУС-ийн шинэчлэлийг шийдлийн гол тулгуур гэж үзсэн.

Улаанбаатар хотын тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент

Төслийн Дэд бүрэлдэхүүн хэсэг Стратегийн судалгааны хүрээнд “Зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон хөрөнгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажил төлөвлөгдсөн. Энэхүү ажлын үндсэн зорилго нь Улаанбаатар хотын зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын болон зам засвар, арчлалтын ажлын төлөвлөгөөг боловсронгуй, үр ашигтай, өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээнд суурилан хөгжүүлэхэд оршино.