“Нарны замын зүүн өргөтгөл” замын шинэчилсэн Нүүлгэн Шилжүүлэх төлөвлөгөө олон нийтэд нээлттэй боллоо.

Авто замын трасс

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 12 болон 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замыг зүүн тийш Амгалангийн хойд хэсгийн төв замтай холбох 4 км авто зам барихаар төлөвлөсөн.

Ингэхдээ газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт болон Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд боловсруулсан “Нарны замын зүүн өргөтгөл (~4 км) авто замын Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө”-г 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд танилцуулсан.

Мөн 2025 оны 1 дүгээр сарын 15-нд төслийн нөлөөлөлд өртсөн Баянзүрх дүүргийн 12 болон 37 дугаар хорооны иргэдийн дунд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг хүлээн авсан. Үүний дагуу шинэчлэн боловсруулсан “Нээлттэй танилцуулах хувилбар”-ыг олон нийтэд нээлттэй болгож байна.

Иймд төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөлд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүд доорх холбоосоор орж, баримт бичигтэй танилцана уу.

Холбоос: https://acrobat.adobe.com/id/urn:aaid:sc:ap:19300913-9c2c-42f7-9452-c8a26d3f4e16