Яармагийн шинэ зам
Хан-уул дүүргийн 4, 8-р хороодын нутаг дэвсгэр, Шинэ Монгол Харумафүжи дунд сургуулийн урдаас Чингисийн Хүрээ хүртэлх 8.3 км иж бүрэн гудамж болгон шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байна. Уг шинээр төлөвлөж буй авто зам нь Хан-Уул дүүргийн Яармаг орчмын шинэ суурьшлын бүсийг Наадамчдын замтай холбож сүлжээний нягтрал, тухайн бүсийн авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх бөгөөд Чингис Хаан нисэх онгоцны буудал, Эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлэг, спорт цогцолборууд зэрэг зорчилт ихээр татдаг томоохон объектууд руу хүрэх замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн шинэ суурьшлын бүсийн гол гудамж зам болох ба ингэснээр Яармаг орчмын түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх авто зам юм
Уг замын нарийвчилсан зургийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.