Бүрэлдэхүүн хэсэг 1

Тээврийн ухаалаг систем (ITS)

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран Замын хөдөлгөөний удирдлагын систем (ATC)-ийн шинэчлэлт, сайжруулалт хийх, тодорхой байршлуудын гэрлэн дохио, хяналтын камер, тээврийн хэрэгслийн хяналтын камер, замын хөдөлгөөний гарын авлагын систем, Тээврийн ухаалаг системийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, сайжруулалтыг хийх юм.

Тээврийн ухаалаг системийн сайжруулалтыг хурдацтай хөгжиж буй хотуудын ухаалаг хөдөлгөөний бодлого, аргазүй зэргээс жишээ татан хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хот шиг хөгжиж буй бусад хотуудын туршиж үзсэн ухаалаг тээврийн системийн технологийн туршлагаас суралцан, хурдацтай хөгжлийн хэрэгцээнд тохирсон хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ.

Тээврийн ухаалаг системтэй холбоотой тайлан судалгаа болон
үндсэн системүүд, тулгамдаж буй сорилтууд
Улаанбаатар хотын тээврийн ухаалаг системийн одоогийн
түвшин ба хүрэх шаардлагатай түвшин

Улаанбаатар хотын тээврийн ухаалаг систем шинэчлэх ажлын хүрээнд Тээврийн Ухаалаг системийн ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, худалдан авалтын баримт бичиг боловсруулах зөвлөхийн ажил хийгдсэнээр Замын Хөдөлгөөн удирдлагын төвийн шинэчлэл, гудамж замын тоног төхөөрөмжийн худалдан авалт угсралт суурилуулалт хийгдэнэ.

Тээврийн ухаалаг системийн бүтэц, бүрэлдэхүүн
Замын хөдөлгөөн удирдлагын төвийн байрны тоног төхөөрөмж шинэчлэл
Гудамж замын тоног төхөөрөмж угсралт суурилуулалт