Бүрэлдэхүүн хэсэг 4
Хүлээн зөвшөөрөгдөх хямрал эсвэл онцгой байдлын үед Зээлдэгч нь Төслийн бүрэлдэхүүн хэсэг 4-т зориулсан Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний гарын авлагыг Банкны шаардлагад нийцүүлэн боловсруулан, хэрэгжүүлэх үүрэг хүлээхээр заасан. Мөн хүлээн зөвшөөрөгдөхүйц хямрал эсвэл онцгой байдлын үед тус гарын авлага болон байгаль орчин, нийгмийн бүх холбогдох шаардлагуудын дагуу Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсгийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан байна.
Онцгой болон хямралын гэж хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх зориулалттай тус арга хэмжээ нь Улаанбаатар хотоос онцгой байдлын шаардлагатай хариу, сэргээн босгох арга хэмжээнд төслийн хөрөнгийг дахин хуваарилахаар Дэлхийн Банкинд хүсэлт гаргах боломжийг бүрдүүлж буй юм.