Төслийн танилцуулга
Иж бүрэн гудамж замын хэрэглэгчдэд аюулгүй, үр ашигтай, ая тухтай, хүртээмжтэй байдлыг үлгэрлэн, цаашдаа жишиг болгон хөгжүүлэх нь Улаанбаатар хотод олон талын эерэг үр нөлөө авчрах юм.
Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд тусгагдсан байдаг.
Төслийн зорилго нь Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бүрдүүлэх, сонгосон авто зам, тээврийн коридоруудын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулахад тус тус оршино.
Төслийн хүрээнд дараах дэд төслүүдийг хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги, төлөвлөгөө”-г 2024…
2025 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Дэлхийн банкны ээлжит хяналтын албан томилолт болж,…
/Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу Урьдчилсан зах зээлийн судалгааны хүрээнд/ Дэлхийн банкны санхүүжилтээр…
Өнөр хорооллын гудамж замын их засварын ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар…
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх аливаа ажил, үйлчилгээ, тэр дундаа бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, техникийн шийдэлтэй уялдуулах шинэлэг аргачлалын хүрээнд иргэдээс санал хүсэлт хүлээж авах болно. Мөн та бидэнтэй холбоотой гомдол, саналаа нээлттэй илэрхийлээрэй.