Нээлттэй ажлын байрны зар

УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ АВТО ЗАМ, ТЭЭВЭР ТӨСӨЛ

IBRD-9257-MN

НЗДТГ-аас Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. Иймд ажлын зартай танилцан, шаардлага хангасан иргэд материалаа зааврын дагуу ирүүлнэ үү.

Төслийн зорилго нь нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах болон цаг агаарын гаралтай асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.

ЖОЛООЧ:

НЗДТГ нь “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид жолоочийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Жолооч нь ажлаа төслийн зохицуулагчид шууд тайлагнана.

Гэрээний төлөвлөсөн хугацаа: Үндсэн ажилтнаар 2023 оны 09 дүгээр сараас эхэлнэ.

Ажлын чиг үүрэг:  Жолооч ажлын дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодож, төслийн зохицуулагч, төслийн дэд зохицуулагч болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх;
  2. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэгцээнд худалдан авсан бараа, материалыг хүлээн авч оффист авчрах, албан бичиг, баримт бичиг, эсхүл албан хэрэгцээний бусад бараа, материалыг тухайн газраас очиж авах, эсхүл хүргүүлэх;
  3. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, аюулгүй байдлыг хариуцах;
  4. Тээврийн хэрэгслийг шаардлага гарсан тухай бүр угаалга, цэвэрлэгээ, техник үйлчилгээнд хамруулан, тээврийн хэрэгслийн цэвэр цэмцгэр, техникийн бэлэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрэм болон тээврийн хэрэгслийг жолоодохтой холбоотой бусад дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;
  5. Тээврийн хэрэгслийг хангалттай хэмжээний шатахуунаар цэнэглэж, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
  6. Тээврийн хэрэгслийг жолоодсон бүртгэлийг хөтлөх, шатахууны болон бусад холбогдох зардлын төлбөрийг зохион байгуулан тайлагнах;
  7. Аливаа осол, зөрчил, бэртэл гэмтэл, тээврийн хэрэгслийн гэмтэл гарсан тохиолдолд удирдлагад шуурхай мэдэгдэх.
  8. Төслийн зохицуулагч болон дэд зохицуулагчаас ажлын чиг үүрэгтэй холбоотойгоор өгсөн үндэслэлтэй үүрэг даалгаврыг тухай бүр хариуцлагатай гүйцэтгэх.

Тавих шаардлага:

  • Бүрэн дунд боловсрол, эсхүл дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх (B болон D ангилал);
  • 5-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, ноцтой зөрчил гаргасан түүхгүй байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг барьдаг, хариуцлагатай байх;
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх;
  • Нууцыг чандлан хадгалах чадвартай;
  • Замын хөдөлгөөний дүрэм болон тээврийн хэрэгслийг жолоодохтой холбоотой бусад дүрэм, журмын талаар мэдлэг сайтай байх, хот доторх замууд болон төслийн ажлын талбай руу зорчих маршрутыг сайн мэддэг байх.

Бүх сонирхсон хүсэлт гаргагчид дараах баримт бичгийг англи, эсхүл монгол хэлээр бэлтгэж tuyatsetseg.ba@ulaanbaatar.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ. Үүнд:

  1. Анкет/CV, сүүлийн 6 сард авахуулсан цээж зурагтай;
  2. Диплом, мэргэжлийн үнэмлэх, бусад холбогдох гэрчилгээ;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар хувь;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нүүр хуудас болон ажлын шилжилт хөдөлгөөний харуулсан хуудаснууд/ эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт /E-Mongolia/;
  5. Өмнөх, эсхүл одоогийн ажлын газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт;
  6. Өргөдөл /ажилд орох хүсэлт/
  7. Бусад холбогдох баримт бичиг.

Хэнд: Б.Туяацэцэг

Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өрөө №207б

Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 6, 1-р хороо, Улаанбаатар 15160, Монгол Улс

Холбоо барих утас: 11-327190

Хүлээн авсан баримт бичгийг хүсэлт гаргагчдад буцаан өгөхгүй бөгөөд зөвхөн хураангуй жагсаалтад шалгарсан иргэдтэй холбоо барина.