“Сэлбэ гол”-ын авто замын шинэчилсэн Нүүлгэн Шилжүүлэх төлөвлөгөө олон нийтэд нээлттэй боллоо.

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлах 100 айлын гүүрнээс Хайлаастын гүүрийг холбох нийт 2.5 км авто зам барих ажил төлөвлөгдөн хэрэгжиж байна.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт болон Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд боловсруулсан “Сэлбэ авто замын Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө”-г 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд танилцуулсан бөгөөд оролцогч талуудын санал, зөвлөмжийн дагуу шинэчилсэн “Нээлттэй танилцуулах хувилбар”-ыг нийтэд дахин нээлттэй болгож байна.
Иймд төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөлд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүд доорх холбоосоор орж, баримт бичигтэй танилцана уу.
Холбоос: https://acrobat.adobe.com/id/urn:aaid:sc:AP:3925f052-9a64-4c5c-b8ef-177393523900