Төслийн хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүд (PDO indicator)-ийг хагас жил тутам Дэлхийн банканд тайлагнах үүргийг Зээлдэгч тал хүлээхээр заасан. Энэ хүрээнд төслийн хөгжлийн зорилго (ТХЗ)-ын шалгуур үзүүлэлтүүдтэй холбоотой судалгааг хийж, суурь шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон болно. Мөн төсөл хэрэгжих хугацаанд ТХЗ-ууд болон Дунд хугацааны үр дүнгийн суурь шалгуур үзүүлэлтүүдийн явцыг хагас жил тутам тайлагнах юм.
Төслийн хүрээнд хотын тээврийн цогц төлөвлөлт, менежмент, түүний дотор бодлого, төлөвлөлт, замын аюулгүй байдал, уур амьсгалд тэсвэртэй байлгах зэрэг төслийн бүх чиглэлээр нийт төслийн оролцогч талуудын мэргэжилтэнг сургаж чадавх бэхжүүлэх талаар төслийн баримт бичигт тусгагдсан. Нийт 1000 хүн сар сургах зорилтыг хангана.