Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна.







Нийслэлийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид 3 хэсэг болон хуваагдаж Сүхбаатар дүүргийн 17-р хорооны 8,9 болон 10 дугаар хэсгийн Эмнэлгийн ажилчдын байр, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Амины орон сууц, Нүүдэл, 36, 59, 72, 73, 74, 75, 76, 79 болон 80 дугаар гудамжны нийт 249 айл өрхөөс агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа авах, хяналт шалгалт хийх болон холбогдох заавар зөвлөмжийг хороодын хэсгийн ахлагчдын хамтаар өгч ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад зуухны ширэм хагардаг, яндан амархан цоордог, яндан буруу холбосон, доод талын шүүр амархан эвдэрдэг, холбогч нь богино бөгөөд стандарт нийцдэггүй асуудал, зөрчлүүд ажиглагдлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах зорилго бүхий уг ажил нь нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.