Бүрэлдэхүүн хэсэг 1

Иж бүрэн гудамжны ажлууд

Дэд бүтцийг сайжруулах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын сонгогдсон байршлуудад гудамж замын шинэчлэл ба шинээр барих гэсэн хоёр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Замын барилгын ажлыг гүйцэтгэх ажлын хүрээнд гудамж замуудыг шинэчлэн засварлах, өөрчлөн зохион байгуулах буюу авто зам, явган хүний ​​замыг шинэчлэх, сонгогдсон гудамжны хөндлөн огтлолын зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах, уулзваруудыг сувагчлан хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг нэмж суурилуулах ажлууд хийгдэх юм.

Шинээр барих замын ажлууд

Шинээр барих замын ажлын хүрээнд Улаанбаатар хотын, ялангуяа гэр хороолол дахь замын сүлжээний хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд гудамж зам барьж байгуулах ажил хийгдэнэ. Шинээр барих замын ажил нь зорчих хэсэг дагуух моторт болон моторт бус тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, бүх төрлийн авто зам ашиглагчдын хүртээмжтэй байдал, боломжийг нэмэгдүүлэх, замын сүлжээний хамрах хүрээг өргөтгөх, гэр хорооллын оршин суугчдын хүртээмжийг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын илүү нягтралтай авто замын сүлжээн дэх замын хөдөлгөөний урсгалыг сайжруулах зорилготой.

Шинэчлэн засах замын ажлууд

Одоо байгаа гудамж замуудыг шинэчлэх ажлын хүрээнд авто зам төдийгүй явган зам, дугуйн зам зэргийг шинэчлэх, өөрчлөн зохион байгуулах ажил хамаарна. гудамж замыг өөрчлөн зохион байгуулах ажил нь одоо байгаа зорчих хэсэг дагуух моторт болон моторт бус тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах, бүх төрлийн авто зам ашиглагчдын хүртээмжтэй байдал, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.