Дэлхийн Банкны албан томилолтын баг ажиллаа

Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийн Дэлхийн банкны багийн ахлагч Нороариасоа Рабефанирака, Хөтөлбөрийн удирдагч Жен ЖунгЁон О, Тээврийн ахлах мэргэжилтэн Клеменс Портэнлаенгэр, Тээврийн шинжээч Б.Халиун, Дэд бүтцийн шинжээч Д.Баттуяа нарын ажилтнууд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт төслийн хүрээнд шинээр барих гудамж, замуудын байршлууд дээр газар дээр нь ажиллаж танилцлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр зочилж төслийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар болон цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.