Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтэд чиглэсэн “Банкны үйл ажиллагааны суурь” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас “Банкны үйл ажиллагааны суурь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлж буй Төслийн хэрэгжүүлэгч нэгжүүд (PIUs) болон Хэрэгжүүлэгч байгууллагуудын (IAs) төлөөллийг хамарсан бөгөөд олон талт мэдээлэл, туршлага солилцох чухал боломж болсон юм.

Сургалтын хүрээнд Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны шинэчилсэн журам, түүний өөрчлөлтүүд, байгаль орчин, нийгмийн стандартууд болон тэдгээрийн хэрэгжилт, банкны санхүүгийн менежментийн талаар танилцуулга хийж, харилцан ярилцлага өрнүүллээ.

Сургалтад Сангийн яам, Зам тээврийн яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, салбар тус бүрийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.