Дэлхийн банкны техникийн ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллалаа.

2025 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Дэлхийн банкны ээлжит хяналтын албан томилолт болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэгч нэгж, зөвлөх баг болон зам барилгын ажлуудын гүйцэтгэгч багуудын төлөөллүүдийг хамарсан уулзалтуудыг зохион байгуулав.
2025 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Төслийн үйл ажиллагаа, худалдан авалт, санхүүгийн менежмент, зарцуулалтын хэрэгжилтийг Дэлхийн банкны төслийн хэрэгжилтийн хяналтын албан томилолтын багийн гишүүдэд танилцуулав.


2025 оны 11 дүгээр сарын 13-ны төслийн хүрээн дэх зам барилгын ажлын хийгдэж буй Өнөр хорооллын гудамж, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сэлбэ голын авто замын барилгын ажлын талбайн ажлын явцтай танилцлаа.



Тус албан томилолтын үеээр Дэлхийн банкны ажлын хэсэг төслийн хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлууд, боломжит шийдлүүдийн талаар ярилцаж, шаардлагатай санал, зөвлөмжийг өглөө.