Төсөлд техникийн болон хэрэгжилтийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Дэлхийн банкны ажлын айлчлал боллоо
2023 оны 03 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Дэлхийн банкны зүгээс төсөлд техникийн болон хэрэгжилтийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ажлын айлчлалыг зохион байгууллаа. Энэхүү айлчлалын үеэр Даян дэлхийн гамшгийг бууруулах сан (GFDRR)-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Дэлхийн банкны зүгээс хэрэгжүүлсэн Авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн системийн танилцуулга, ашиглалт болон хөгжүүлэлт хийх сургалт, семинарыг зохион байгуулж, тухайн системийг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөх ажлууд зохион байгуулагдсан юм. Мөн Дэлхийн банкны зүгээс хэрэгжүүлж буй Замын аюулгүй байдлын өгөгдлийн үнэлгээний тайланг Дэлхийн банкны зөвлөх Мирикк Паала Зам тээврийн хөгжлийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Гийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж Төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд Хурдны менежмент нэн чухал болох талаар Дэлхийн банкны зөвлөх Блэйр Тернер танилцуулж Төслийн санхүүжилтээр боловсруулагдах Хурдны менежментийн төлөвлөгөөний цар хүрээний хүрээнд оролцогч талууд зөвлөлдлөө.
Зураг: Авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн системийн харагдах байдал
Дэлхийн банкны Албан томилолтын багийн гишүүн Дэлхийн банкны тээврийн шинжээч Б.Халиун, ахлах мэргэжилтэн Клеманз, нийтийн тээврийн зөвлөх доктор Жуанна Мүүди, дата шинжилгээний зөвлөх доктор Стелла нар 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Нийтийн тээврийн газар дээр ажиллаж, Төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг нарийвчлан тодорхойллоо.