Зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн платформ боловсруулах зөвлөх үйлчилгээний Эхлэлийн уулзалт боллоо.

Зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн платформ боловсруулах зөвлөх үйлчилгээний Эхлэлийн уулзалтыг 2024 оны 8 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Зам тээврийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч TRL Technologies компани зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд хамтран оролцлоо. Улаанбаатар хотод зориулан хөгжүүлэх зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн платформ нь осол болсон байршлын газар зүйн мэдээллийг хурдан бөгөөд нарийвчлалтай бүртгэх, ослын хар цэг, осол гарсан шалтгааныг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, дата өгөгдөл дээр үндэслэсэн оновчтой шийдвэр гаргах зэрэг нэн чухал ажлуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published.