Монгол Улсын Тээврийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн албан томилолт болж өнгөрлөө.

2023 оны 12-р сарын 4-нөөс 12-р сарын 14-ны өдрийн хооронд Монгол Улсын Тээврийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зөвлөх үйлчилгээнүүдийн ажлын хэсэг Дэлхийн банкны Монгол дах суурин төлөөлөгчийн газарт ирж ажиллалаа. Нийт есөн зөвлөх үйлчилгээг одоогоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд Улаанбаатар хотын тээврийн тогтвортой төлөвлөлтийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа суурь, анхдагч судалгаанууд болж байгаа юм. 

Албан томилолтын хүрээнд өдөр болгон тодорхой зөвлөх үйлчилгээнүүдийн үр дүн, арга аргачлалыг танилцуулах сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд холбогдох яам, агентлаг, холбоо, их сургуулийн мэргэжилтэн, зөвлөх, багш, судлаачидыг уриж оролцуулсан юм. 

Зураг 1. 2023.12.04 Эрэлтэд суурилсан тээврийн үйлчилгээ (ODTS) болон Зорчилт хөдөлгөөнд суурилсан тээврийн үйлчилгээ (MAAS) хүрээнд Нийтийн тээврийн газар болон Дэлхийн банкны Томилолтын багийн хооронд хийсэн хоёр талт уулзалт

Зураг 2.  2023.12.05 Улаанбаатар хотын Нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн төлөвлөгөөг шинэчлэх ба Эрэлтэд суурилсан тээврийн үйлчилгээ /ODTS/-ний уртдчилсан ТЭЗҮ ба чадавхи бэхжүүлэх семинар

Зураг 3. 2023.12.06 Хотын удирдах албан тушаалтнуудад хотын тээврийн тогтвортой төлөвлөлтийн зорилтын хүрээнд PASA-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны урьдчилсан дүгнэлт, арга аргачлал, зөвлөмжийг танилцуулах уулзалт

Зураг 4. 2023.12.07 Зам тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн арга зүй хэлэлцүүлэг (TIIP) cеминар

Зураг 5. 2023.12.08  Зорчилт хөдөлгөөнд суурилсан тээврийн үйлчилгээ (MaaS) семинар

Зураг 6. 2023.12.11 Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн үерийн загварчлал семинар

Зураг 7. 2023.12.12 Тээврийн хөрөнгийн менежментийн системийн төлөвлөгөө /TAMP/ семинар

Зураг 8. 2023.12.13 Дэлхийн банк болон УБХТАЗТ төслийн нэгж хоорондын техникийн хэлэлцүүлэг

Зураг 9. 2023.12.14 Дэлхийн банк болон УБХТАЗТ төслийн нэгж хоорондын техникийн хэлэлцүүлэг

Зураг 10. 2023.12.14 Тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн системийн төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан уулзалт

Зураг 11. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ажлууд ба УБХТАЗТ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд