Мэдлэг солилцооны хөтөлбөрт хамрагдлаа

Дэлхийн банкны Бүгд Найрамдах Солонгос Улсын “Өсөлтийн сан”-гаас зохион байгуулсан тус сангийн 10 жилийн ойн баярын арга хэмжээ болон “Хотын зорчилт хөдөлгөөнд зориулсан инновацын шийдлүүдийн талаарх мэдлэг солилцооны хөтөлбөр” сургалт, семинар 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Бямбасүрэн, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Нийтийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга  Б.Дөлгөөн, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Мэдээллийн сангийн хэлтсийн дарга Д.Энхмаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Ю.Улаанхүү, Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн, Төслийн зохицуулагч А.Мөнхжаргал, дэд зохицуулагч Б.Энэрэл, инженер Б.Баярмагнай, Х.Булгаа нар оролцлоо.