Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний хүрээнд оролцогч талуудын дунд чадавх бэхжүүлэх семинар зохион байгууллаа.

Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний хүрээнд зөвлөх багаас 2024 оны 07 дугаар сарын 30 болон 31-ний өдрүүдэд нийтийн тээврийн салбарт ажиллагсдын дунд чадавх бэхжүүлэх семинарыг зохион байгууллаа.

Семинарт НЗДТГ, ЗТХЯ, НТБГ, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд семинарын үеэр зөвлөх үйлчилгээний багийн ахлагч Karj Fjellstrom болон голлох мэргэжилтнүүд болох доктор Walter Hook, доктор Surya Raj Acharya, доктор Э.Эрдэнэчимэг нь нийтийн тээврийн чиг хандлага, тээврийн горим сонголт, дэлхий дахин дахь нийтийн тээврийн шилдэг туршлага, чиг хандлага, Улаанбаатар хотын тээврийн хөгжлийн динамик, тулгамдаж буй асуудлууд, багтаамж ихтэй нийтийн тээвэр, авто замын сүлжээ төлөвлөлт зэрэг сэдвүүдээр семинарт оролцогчдын дунд хэлэлцүүлэг явуулж сургалт зохион байгуулсан юм.