Сонгинохайрханд зам засварын ажлыг эхлүүлэхтэй холбоотой нэгдсэн уулзалт зохион байгуулав.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Өнөр хорооллын гудамж болон Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замуудыг шинэчлэн засварлах ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор үндсэн оролцогч талуудын нэгдсэн уулзалтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад холбогдох төрийн байгууллагууд, зам засварын ажлыг гүйцэтгэгч компани болон бусад оролцогч талууд оролцсон юм.

Уулзалтын үеэр зам засварын ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хөдөлгөөний зохицуулалт, иргэдэд учирч болзошгүй түр хугацааны хүндрэл, авах арга хэмжээний талаар зөвшилцөв.

Зам засварын ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд авто замын хөдөлгөөнийг зохицуулж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллана.

Эх сурвалж: https://www.shd.ub.gov.mn/v/2225f05c