Стратегийн судалгааны зөвлөх Монголд ажиллаа
Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төсөл (Стратегийн судалгаа)-ийн хүрээнд хийгдэх “Зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон хөрөнгийн менежментийн төлөвлөгөө”-ний суурь судалгаа болох “Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гарын авлага” боловсруулахаар Дэлхийн банкнаас шалгарсан EGIS компанийн зөвлөхүүд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж ажиллаа. Энэхүү ажлын томилолтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох агентлагуудтай Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт уулзалт хийж асуудлаа ярилцлаа.