Ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалт зохион байгуулав.

Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний дэмжлэг үзүүлэх зөвлөх баг, Монголын цахим институттэй хамтран “Удирдах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэв.

Сургалтаар удирдах ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан ажиллах шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н суурь болон хууль эрх зүйн ойлголт, ХАБЭА-н чиглэлээр баримтлан ажиллаж буй бодлого, стратегийг танилцуулж, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, буруулах, эрсдлийн үнэлгээ хийх талаар практик даалгавруудыг гүйцэтгүүлснээр сургалтын үр нөлөөг нэмэгдүүллээ.