Сэлбэ голын баруун эрэг дагуух (~2.5км) авто замын Нүүлгэн Шилжүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулж байна.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн бүрэлдэхүүн хэсэг 1-н хүрээнд Сүхбаатар дүүргийн 11, 12 болон 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сэлбэ голын баруун далан дагуу 100 айлын гүүрийг Хайлаастын гудамжийг холбосон 2.5 км авто зам барихаар төлөвлөсөн. Тус замын нарийвчилсан зураг төсөл нь эцэслэн батлагдсантай холбогдуулан газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус төслийн Нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээ (НШБХ), ДБ-ны нүүлгэн шилжүүлэлтийн стандарт, шаардлага болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу “Сэлбэ голын баруун эрэг дагуух (~2.5км) авто замын Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”-г боловсруулсан болно.
Тус Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө (НШТ)-нд (i) Төслийн тодорхойлолт, (ii) Эрх зүйн зохицуулалтын хамрах хүрээ, (iii) Нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөллийн хүрээ, (iv) Нийгэм, эдийн засгийн судалгааны мэдээлэл, (v) Тавигдах шаардлага болон эрхийн матриц, (vi) Хөрөнгийн үнэлгээний аргачлал, (vii) Институтийн зохион байгуулалт, (viii) НШТ-г хэрэгжүүлэх төлөвлөгөө, (ix) Олон нийтийн оролцоо, (х) Өргөдөл, гомдол барагдуулах механизм (xi) НШТ-ний хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг сэдвүүдийг багтсан.
Иймд төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж, иргэд та бүхэн доорх холбоосоор дамжуулан баримт бичигтэй танилцана уу.
Холбоос: https://acrobat.adobe.com/id/urn:aaid:sc:AP:53aedf4e-4782-45cf-a0c0-ec55d59cd7c7