Төслийн технкийн ажлын хэсгүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн техникийн ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт, сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт зохион байгууллаа. Техникийн ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвүүдээс холбогдох албан хаагчид оролцож, төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан мэдээлэл солилцлоо. Цаашид төслийн хүрээнд хэргэжих дэд төслүүдийн ажлын даалгавар боловсруулах болон бусад чиглэлээр хэрхэн ажиллах талаар нээлттэй ярилцлаа.