Дэлхийн Банкны төлөөлөл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзлаа.

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийг хариуцсан төслийн багийн ахлагч Edward Andrew Beukes тэргүүтэй Дэлхийн Банкны төлөөлөл нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар газар чөлөөлөлтийн ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид төслийн хүрээнд баригдаж байгаа авто замуудын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.