“Улаанбаатар хотын гамшигийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг “Улаанбаатар хотын гамшигийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулж, Төслийн хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүллээ.

Сургалтыг тус хүрээлэнгийн орлогч дарга, хурандаа Б.Цогтбаяр удирдан явуулсан бөгөөд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээ, гамшгийн үед амьд үлдэх арга ухаан, гал түймрийн үед галын хорыг хэрхэн ашиглах, аюулгүй гарц руу шилжих дадлага, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга техникүүдийн талаар танхимын болон практик сургалтыг хослуулан зохион байгууллаа.