Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратегийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, дэмжигдлээ.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги, төлөвлөгөө”-г 2024 оны 05 дугаар сараас эхлэн Монгол улсын Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн боловсруулсан бөгөөд батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус тус танилцуулж, дэмжигдлээ.