“Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлан” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд зохион байгуулж буй чадавхи бэхжүүлэх ээлжит семинар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлан” сэдэвтэйгээр нийтийн тээврийн болон бусад холбогдох салбаруудын мэргэжилтэнүүдийн дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Семинарын хүрээнд зөвлөх үйлчилгээний багийн ахлагч Карл Феллстром болон голлох мэргэжилтэнүүд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хийгдсэн нарийвчилсан дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, нийтийн тээврийн сүлжээ, бизнес институцийн бүтэц, мэдээллийн технологийн системүүд, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хурд, найдвартай байдал болон тээврийн загварчлал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.