“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээ энэ сарын 31-нд дуусна.

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.

Энэ сарын 20-31-ний өдрүүдэд  тус төслийн “Дунд хугацааны үнэлгээ”-г хийж буй бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хотноо томилогдон ажиллаж байгаа билээ. Өнөөдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй тодорхой асуудлын талаар хэлэлцлээ. Шинээр үүссэн нөхцөл байдалтай төслийг уялдуулан тохируулах замаар төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд талууд эдгээр асуудлуудад шийдэл олохыг зорьж байна.