“Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги боловсруулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги боловсруулах” зөвлөх үйлчилгээний багаас “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд төслийн оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь хотын зорчилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар танилцуулан, олон нийтийн хүлээлт, хэрэгцээг тодруулан тэдний саналыг цаашдын төлөвлөгөө, стратегид тусгах замаар иргэд олон нийтийн оролцоог хангах явдал юм.
Төлөвлөлтийн эхний шатанд хийж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох хэрэгжүүлэх агентлагууд, тусгай хэрэгцээт иргэдийн холбоод гэх мэт мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн 40 орчим байгууллагын төлөөлөл оролцож санал хүсэлтээ солилцлоо.