Худалдан авах ажиллагааны бодлого дүрэм журам

Тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу Дэлхийн банкны цахим хуудас, Нийслэлийн цахим хуудас болон дотоодын өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан, зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банк (Дэлхийн банк болон Олон улсын Валютын сангийн хамтарсан) хооронд байгуулсан төслийн “Зээлийн хэлэлцээр“-ийг Монгол Улсын Их Хурлаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээрт зааснаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл“-ийн худалдан авах ажиллагаа Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмаар явагддаг.

Төслийн “Зээлийн хэлэлцээр”-ийн “Худалдан авах ажиллагаа” хэсэгт зааснаар:

“Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааг 2020 онд батлагдсан Дэлхийн банкны ‘Худалдан авах ажиллагааны журам’ /тухай бүр нэмэлт, өөрчлөлт орсон/-ын дагуу явуулна.” Төслийн хүрээнд санхүүжигдэх бүх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны доорх худалдан авах ажиллагааны заавар журмын дагуу сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан.

PROCUREMENT IN INVESTMENT PROJECT FINANCING
Goods, Works, Non-Consulting and Consulting Services