Хурдны менежментийн талаарх судалгаанд оролцохыг урьж байна!
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУРДНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ-ний гүйцэтгэгчээр олон улсын зөвлөх үйлчилгээний Итали улсын FRED Engineering S.r.l. компани сонгогдон ажиллаж байна. Тус ажлын хүрээнд “Улаанбаатар хотын хурдны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулахаар 2024 оын 09 дүгээр сарын 02-ноос эхлэн иргэдээс хурдны талаарх олон нийтийн санал, бодлын судалгааг авч эхэлсэн.
Тус судалгаагаар иргэн таны Улаанбаатар хотын болон хот орчмын одоогийн хурдны менежментийн талаарх ойлголт, одоогийн тогтоосон хурдны хязгаарлалтад өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх байдал, түүнчлэн хурдны менежентийг хэрэгжүүлэх талаарх хэрэгжүүлэгч байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр өгөөж, хэтийн төлөвийн талаарх саналыг цуглуулах юм.
Иргэд та бүхэн https://forms.gle/MPRUiRQEgGvSppDx6 линкээр дамжуулан 2024 оны 9 дүгээр сарын 13-ныг дуустал санал өгөх боломжтой.
Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна! Баярлалаа.