Чадавх бэхжүүлэх семинар зохион байгуулагдлаа

2022 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд “Авто зам, замын байгууламжийн хөрөнгийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын чадавх бэхжүүлэх гурван удаагийн семинарыг “SWEROAD” болон “RICHWELL” ХХК-тай хамтран Дэлхийн банкны байранд зохион байгууллаа. Энэхүү чадавх бэхжүүлэх семинарын хүрээнд Улаанбаатар хотод авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлж зам засвар, бүтээн байгуулалтын ажлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой төлөвлөх чиглэлээр хийх шаардлагатай ажлууд, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар, хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг сэдвүүдээр Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НЗХГ, “ЗХУТ” НӨҮГ, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын мэргэжилтнүүдэд “SWEROAD” компанийн зөвлөх John Van Rijn сургалт хийлээ.