Эрэлтэд суурилсан нийтийн тээврийн системийн зөвлөхүүд хүрэлцэн ирж ажиллаа

Төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Эрэлтэд суурилсан нийтийн тээврийн систем” нэвтрүүлэх ажлын суурь судалгаа болох системийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулахаар Дэлхийн банкнаас шалгарсан “Integrated Transport Planners” компанийн зөвлөхүүд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж ажиллаа. Энэхүү ажлын томилолтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагууд болон Дэлхийн банктай уулзалт зохион байгуулж, шаардлагатай мэдээллүүдээ солилцлоо.
