Үйлдвэрчний эвлэлийн гудамжийн зам барилгын ажилтай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хүргэх уулзалтыг зохион байгуулав.











2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 18, 19, 27, 29 болон 37 дугаар хорооны оршин суугчид болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 300 орчим иргэнийг хамарсан мэдээлэл хүргэх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Дэлхийн банк, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зөвлөх баг (Финнок зөвлөх компани болон “ЭМ СИ ПИ СИ” ХХК-ийн түншлэл), Гүйцэтгэгч тал (“Макс Рөүд” ХХК болон “Арж Капитал” ХХК-ийн түншлэл)-ийн төлөөллүүд оролцож, хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтын гол зорилго нь Үйлдвэрчний эвлэлийн гудамж (Баянхошууны зам) төслийн хүрээнд хийгдэх барилгын ажлын эхлэх хугацаа, төлөвлөлт, замын зураг төсөл, хөдөлгөөний зохицуулалтын арга хэмжээ, байгаль орчин, нийгмийн эрсдэлүүд болон тэдгээрийг бууруулах зарчим, мөн төсөлтэй холбоотой мэдээлэл авах сувгууд, өргөдөл гомдол гаргах механизмын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах байв. Түүнчлэн уулзалтын үеэр дээрх хороодын иргэний танхимд санал хүсэлтийн хайрцаг байршуулж, иргэдээс ирэх аливаа санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх механизмыг тогтмол ажиллуулж байна.