Үйлдвэрчний эвлэлийн гудамжны барилгын материалын дэлгүүрээс Super-92 ШТС хүртэл замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Үйлдвэрчний эвлэлийн гудамж замын их засварын ажил үе шаттайгаар үргэлжилж байна.

Дараах байршилуудад замын эвдрэл, гэмтэлтэй хэсгүүдийг засварлаж, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь цутгах болон автозамын боржин чулуун хашлага суурилуулах ажил хийгдэж байгаа тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган анхаарал, болгоомжтой зорчино уу!!!

📌Байршил:

  1. Зам хаах хэсэг-1: Барилгын материалын дэлгүүрээс 67-р сургуулийн уулзвар хүртэл
  2. Зам хаах хэсэг-2: 67-р сургуулийн уулзвараас Super-92 ШТС хүртэлх зам дагуу

⏰Зам хаах хугацаа:

  • Зам хаах: 08 дугаар сарын 19-ний 22:00 цаг
  • Зам нээх: 08 дугаар сарын 22-ны 06:00 цаг