Өнөр хорооллын 1-р байрны арын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл замыг хааж, шинэчилнэ.

Өнөр хорооллын гудамжны авто замын их засварын ажил үе шаттайгаар үргэлжилж байгаа бөгөөд нийт трассыг гурван хэсэгт хуваан гүйцэтгэж байна.

Гуравдугаар хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Өнөр хорооллын 1-р байрны ар, 3,4 дүгээр хороолол руу өгсдөг замын уулзвараас Саппорогийн замын уулзвар хүртэл замыг дараах хуваарийн дагуу хааж, борооны ус зайлуулах, холбоо шугамын ажлыг хийнэ.

  • Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх: 08 дугаар сарын 04-ний 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.