Өнөр хорооллын 1-р байрны араас 11-р байрны ар хүртэлх замыг хааж, шинэчилнэ.

Өнөр хороолол гудамжны замын их засварын ажил үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12, 13-р хороо, Өнөр хороолол гудамжинд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж, авто замын нэг урсгалыг хаах тул замын түр хөдөлгөөн зохион байгуулах зураглалыг танилцуулж байна.

📌Байршил: Өнөр хорооллын 1-р байрны араас 11-р байрны ард хүртэл.

⏰ Зам хаах хугацаа:

  • Зам хаах: 2025 оны 08 дугаар сарын 28-ний 06:00 цаг
  • Зам нээх: 2025 оны 09 дүгээр сарын 11-ны 23:00 цаг