Шинэчлэн засварлах гудамж замуудын нөлөөлөлд өртөж буй хороодод санал, гомдол хүлээн авч эхэллээ

СХД-ийн 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 30, 31, 37, 43-р хороод буюу төслийн нөлөөлөлд өртөж буй хороодын байр, иргэний танхимуудад санал хүсэлтийн хайрцаг байрлууллаа. Мөн 18 хорооны ажилтан, албан хаагчид болон хэсгийн ахлагч нарт төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, цаашид төсөлтэй холбоотой аливаа санал гомдлуудыг төслийн нэгжтэй тогтмол солилцож ажиллахаар тохиролцлоо.