“Ногоон хот – Иргэний оролцоо” арга хэмжээнд оролцлоо
Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон Агаар, орчны бохирдлын асуудао хариуцсан орлогч болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын хамтран баталсан “Ногоон хот – Иргэний оролцоо” 2023 оны хаврын улиралд мод тарих, арчлах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хороо “Ногоон хэрэм” төслийн талбайд мод суулган, усалгаа, арчилгааг хийж гүйцэтгэлээ.