Улаанбаатар хотын захиргаа Дэлхийн банкны төслийн багтай уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцож ярилцлаа.