“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” төслийн талаарх санал, гомдлыг хүлээн авна.
Төслийн санал, гомдлын механизмын хүрээнд төслийн нөлөөлөлд өртсөн иргэд болон оролцогч талуудыг үр дүнтэй олон талт харилцах сувгаар хангах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн дарга Б.Ууганбат болон албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар цаашид 1800-1200 дугаар болон НҮНТ-д ирсэн төсөлтэй холбоотой санал гомдлуудыг тогтмол солилцож иргэдийн санал хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатай талаар ярилцав. Хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн аливаа санал гомдлыг цаг алдалгүйгээр шуурхай шийдвэрлэн ажиллах боломж бүрдэж байгаа юм.