Шинэчлэн засварлах гудамж замуудын нөлөөлөлд өртөж буй хороодын иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа
2023 оны 9- сарын 5-наас 8-ны өдрүүдэд СХД-ийн 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 30, 31, 37, 43-р хорооны 5000 гаруй иргэд болон ААН-ийн төлөөллүүдтэй Төслийн нэгж болон зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Финлянд улсын Финнок, Эм Си Пи Си Жи Ар компаниудын зөвлөх багийн хамт танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад нийт 200 гаруй санал хүсэлтийг иргэд, ААН-үүдийн зүгээс өгсөн юм. Иргэдийн асуултуудад уулзалтын үеээр тухай бүрт нь хариултуудыг нь өгсөн бол иргэдийн саналуудыг ангилж гудамж замын зураг төсөлд тусгах боломжтой саналуудыг судалж байна. Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн стандартуудын хүрээнд хийгдсэн тус хэлэлцүүлэг нь бүтээн байгуулалтын ажлуудад иргэдийн саналыг авч, зургийн шатанд тусгаж ажиллах боломж олгож буйгаараа онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, техникийн шийдэлтэй уялдуулах шинэлэг аргачлалын хүрээнд цаашид энэхүү хэлэлцүүлгийг бусад бүтээн байгуулалтуудын ажлуудад хийх нь чухал ач холбогдолтой ба төслийн угсралтын болон гүйцэтгэлийн шатуудад гарах байгаль орчин, нийгмийн эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй юм.