Монгол Улсын Тээврийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ (PASA)-ий хүрээнд хотын удирдах албан тушаалтнуудтай хотын тээврийн тогтвортой төлөвлөлтийн талаар өндөр зэрэглэлийн уулзалт зохион байгууллаа.

2023 оны 12-р сарын 6-ны өдөр Дэлхийн банкны Итгэлцлийн сангийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын урьдчилсан дүгнэлт, арга аргачлал, зөвлөмжийг хотын удирдах албан тушаалтнуудад танилцуулах өндөр түвшиний семинарыг зохион байгууллаа. 

Семинарийг Дэлхийн банкны Төсөл хариуцсан багийн ахлагч Noroariasoa Rabefaniraka үг хэлж нээж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийтийн Тээврийн Газар, Төслийн зөвлөх компаниуд, Дэлхийн банк, УБХТАЗТ Төслийн нэгжийн төлөөлөл мэргэжилтэнүүд оролцлоо.

Семинарын хүрээнд Тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, Эрэлтэд суурилсан тээврийн үйлчилгээний урьдчилсан ТЭЗҮ, Улаанбаатар хотод зорчилт хөдөлгөөнд суурилсан тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх судалгаа, Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн үерийн загварчлал гэсэн зөвлөх үйлчилгээнүүдийн үр дүнг Дэлхийн банкны хариуцсан зөвлөхүүд танилцууллаа. Эдгээр зөвлөх үйлчилгээнүүд нь Хотын тээврийн тогтвортой төлөвлөлтийн зорилтын хүрээнд УБХТАЗТ төслийн стратегийн бодлогын баримт бичгүүдтэй уялдах бөгөөд эдгээр ажлуудын ач холбогдлыг ойлгуулж, цаашид хийж ажлуудаа танилцуулж оролцогчидоос санал авсан юм.