Нийтийн тээврийн чадавхижуулах сургалт болж өндөрлөлөө.
2023 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн Зөвлөх “Integrated transport planner” компани нь Хотын тогтвортой тээврийн мастер төлөвлөгөө, Нээлттэй эх сурвалжууд болон аргачлалууд, Хүртээмжтэй байдлын загварчлал болон үүнийг тээврийн төлөвлөлтөд тусгах нь сэдвээр чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн Тээврийн газар болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл мэргэжилтэнүүд оролцлоо.