Улаанбаатар хотын Тээврийн ухаалаг системийг шинэчлэх ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний хүрээнд оролцогч талуудын дунд чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
2024 оны 8-р сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Тээврийн ухаалаг системийг шинэчлэх ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд зөвлөхийн багаас “Олон улс дахь тээврийн ухаалаг системийн өнөөгийн байдал болон зорчилт хөөдөлгөөний судалгааны аргачлал”, “Ирээдүйн зорчилт хөдөлгөөн, ухаалаг уулзварын систем болон Гэрлэн дохио төлөвлөх, оновчлох” сэдвүүдээр чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтад Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.