Улаанбаатар хотын “Авто зогсоолын стратеги” сургалт, семинар зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Авто зогсоолын стратеги болон менежментийн төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 17 болон 18-ны өдрүүдэд “Авто зогсоолын стратеги” сургалт, семинар зохион байгуулагдлаа. Сургалтыг зөвлөхийн багийн голлох мэргэжилтэн, олон улсын туршлагатай, зогсоолын эксперт Паул Бартер удирдан явуулсан бөгөөд тус сургалтад холбогдох Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдав.
Сургалтаар холбогдох мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагч нарт Улаанбаатар хотын зогсоолын асуудлыг хангалттай сайн ойлгож, мэдлэг, мэдээлэлд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх, хэлэлцэх, бүтээлчээр оролцох боломжийг олгох зорилготой бөгөөд эхний өдөр нь зам дагуу болон замаас зайтай зогсоолын удирдлага, зохион байгуулалт, стратеги ба бодлогын суурь ойлголтуудын тухай, удаах өдөр олон улсад зогсоолын асуудлаа хэрхэн шийдсэн туршлага, Улаанбаатар хотод тохирох зогсоолын стратегийг боловсруулах зэрэг сэдвээр хэлэлцэв.