Яармагийн шинэ зам ~8км болон Улаанхуаран замын өргөтгөл ~4км-н нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шинэчлэх болон зам барилгын ажлын техник, технологийн хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний Эхлэлийн уулзалт боллоо.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Яармагийн шинэ зам ~8км болон Улаанхуаран замын өргөтгөл ~4км-н нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шинэчлэх болон зам барилгын ажлын техник, технологийн хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний Эхлэлийн уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн Замын хөгжлийн газар, Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч Энэтхэг улсын “Intercontinental Consultants and Technocrats Pvt.Ltd” компани зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Тус замууд нь Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Наадамчдын замын дээгүүрх гүүрэн байгууламжийн төгсгөлөөс Нисэхийн хурдны авто зам хүртэлх Яармагийн шинэ зам ~8км нь Энхтайваны өргөн чөлөөг Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замтай холбох төслийн 4 дүгээр үе шат гэдгээрээ онцлогтой юм.