“Хурдны менежментийн төлөвлөгөө” оролцогч талуудын хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ”-г Итали улсын Fred Engineering S.r.l компани хариуцан ажиллаж байна. Тус зөвлөх үйлчилгээг хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 15 -ны өдөр “Хурдны менежментийн төлөвлөгөө”-ний төслийг оролцогч талуудад танилцуулах, санал авах ээлжит семинар зохион байгуулагдлаа. Тус хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн яамны төлөөлөл оролцлоо.

Тус замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөө нь зам, тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой болгох, тогтвортой, аюулгүй зорчилт хөдөлгөөнийг бий болгоход чиглэсэн стратеги, хурдны менежментийн зохих арга хэмжээг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.